top of page

КОВИД-19: "Далайд Дусал Нэмэр" Амны Хаалтны Хандивын Аян (4-р хэсэг)

Updated: May 11, 2023

COVID-19 вирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд ард иргэддээ бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор манай байгууллагын АНУ-ын Сиатл хот дахь салбарын эмэгтэйчүүдийн санаачлагаар 2-р сарын 7-ны өдөр "Далайд Дусал Нэмэр" амны хаалтны хандивын аян эхэлсэн билээ.

Уг аяны үргэлжлэл болгон бид энэ удаагийн хандивыг үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих давхар зорилго агуулан цугларсан хандивынхаа мөнгөөр МонХимо эмийн үйлдвэрийн "Санитол" гарын ариутгагч худалдан авч зорилтот бүлгийнхэн болон ард олныхоо эрүүл энхийн манаанд амрах цаггүй ажиллаж буй эмч сувилагч, харуул хяналтын албаны ажилчиддаа тарааж эхэллээ.


Энэ удаа бид Ачлалт Хүүхдүүд ТББ-д зочлон амны хаалт, гар ариутгагч санитол хандивлав.


Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай!

13 views0 comments

Comments


bottom of page