Гэрээ энергижүүлэх энгийн арга

Updated: Mar 28

Дорнын ухаанд айлын хаалгыг энерги нэвтрүүлэх гол суваг гэдэг. Үүдний өрөөгөө цэвэрхэн байлгах нь гэрийн энергийг дээшлүүлэх чухал зан үйл хэмээн үздэг билээ.


Алс холын Америк оронд ч мөн адил айл бүр жилийн 4 улирлын онцлогийг илэрхийлсэн өвөрмөц чамин чимэглэлээр үүдээ гоёдог уламжлалтай. Үүдний гоёл нь тухайн улирал, баярын уур амьсгалыг гэр бүлд авчрахаас гадна, ирсэн зочид гийчдийг халуун дотноор угтаж буй илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл зочдоо ямар энергиэр угтаж байна, тэр л энергийг босгоор тань бэлэгдэн дууддаг билээ.


Энэ удаа бид 2 хамгийн энгийн загвараар, хямд төсөвт багтаан өөрсдөө хийж сурахаас гадна, та бүхэндээ бага ч гэсэн санаа өгөхийг зорьсон билээ.


Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Өөри