top of page

"Вэб хөгжүүлэлт ба HTML" сэдэвт зуны сургалт эхэллээ

Updated: Mar 17, 2023

Өнгөрсөн 4-р сарын 13-ны өдөр WE Mongolia TББ, МУИС-ийн мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, СХД-ийн Засаг даргын тамгын газар нь "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9,10,11-р ангийн охидод зориулсан код бичих зуны сургалт хамтран зохион байгуулах тухай гурван талт Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Дээр дурдсан хамтын ажиллагааны хэрэгжилтийг биелүүлэн "Вэб хөгжүүлэлт ба HTML" сэдэвт зуны сургалт өнөөдөр эхэллээ.

Энэхүү зуны сургалтын зорилго нь цахим шилжилтийн эринд хамгийн их хэрэгцээтэй, үнэлэмж өндөр мэргэжлүүдийн нэг болох вэб хөгжүүлэлтийн анхан шатны мэдлэг олгож, ЕБС-ийн ахлах ангийн охидын STEM салбарт суралцах сонирхлыг өдөөхөд орших юм.

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 5 ментор оюутнууд МУИС-ийн дэд профессор Б. Сувдаа багшийн удирдлаган дор бие даан хичээл зааж, Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн 20 охидод вэб хуудасны эх бэлтгэхэд шаардлагатай суурь мэдлэгийг олгоно.

"Вэб хөгжүүлэлт ба HTML" зуны сургалт нь 2022 оны 6-р сарын 13-наас 15-нд өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 3-р байранд явагдаж байна.


"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосноос уншина уу.

bottom of page