top of page

"Бид энэ хугацаанд их дотно болжээ..."

Updated: Jun 1, 2023

WE Mongolia TББ-гаас хэрэгжүүлж буй "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан охидууд маань өнгөрсөн 5 сарын хугацаанд хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт, олон нийтийн арга хэмжээнд хамрагдан, шинэ мэдээллээр мэдлэгээ тэлэн, салбарын олон хүмүүстэй танилцан мэргэжлээрээ бахархах, урд урдынхаас илүү хичээн суралцаж нийгэмдээ үнэ цэнэ бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн өнгөрүүллээ.


Хөтөлбөрийн олон үйл ажиллагаануудын нэг болох "Баг бүрдүүлэлт" чөлөөт арга хэмжээний 2 дахь хэсгийг Ro&Blume Art Cafe-д зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний зорилго нь технологийн асар хурдацтай хөгжиж буй энэ эринд хувь хүний амьд харилцааг чухалчлан, урлагаар дамжуулж эерэг, бүтээлч сэтгэлгээ бүхий өндөр өгөөжтэй хамт олныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

Охидууд маань нэгнийхээ урлаж буй бүтээлийн өнгө аяс, арга барилаас тухайн хүний дотоод ертөнцийг таньж, багийн гишүүдээ илүү ойлгон, дотноссон тухай сэтгэгдлээ хуваалцсныг тэдний бэлтгэсэн 5-р сарын тайлангаас энд дарж үргэлжлүүлэн уншаарай!


Манай STEM хөтөлбөрийн охидын бэлтгэсэн бусад материалыг "Оролцогчдын Булан"-гаас сонирхоорой.



57 views0 comments

Comments


bottom of page