"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Мэргэжил таниулах аялал"-ыг Болорсофт компанид хийж, түүнийг үүсгэн байгуулсан захирал С. Бадралтай уулзан, чөлөөт ярилцлага хийлээ.
Өнөөдрийн уулзалт миний хувьд үнэ цэнэтэй байлаа. Бид мэргэжлээрээ юу хийх, бусадтай хэрхэн хамтран ажиллаж болох хамгийн сайхан дуурайлалуудын нэгийг харлаа гэж бодож байна. Бадрал захирлын хэрхэн суралцаж байснаас өөртөө ихийг бодож, нэгийг тунгаасан.
Тухайн үед Монголд интернэт гэдэг зүйл ч хараахан орж ирээгүй байж. Гэтэл Бадрал захирал орос хэл дээр ганц ном байдаг байсан гэлээ. Тэрнээс суралцсан гэж байгаа юм. Бүр тухайн үед compiler, үйлдлийн системээ хийж байсан тухай ярьлаа. Харин бидний одоо үед боломж бүр нээлттэй болсон юм шүү дээ. Үүнээс би өөртөө “Оролдлого сайд оройд нь хүрнэ” гэх үгийг сануулга болгож авлаа. Мөн хүн ганцаараа хөгжих гэхээс илүүтэй багаа хөгжүүлж явна гэдэг том хариуцлага бас зориг.
Ийм хүмүүстэй уулзах боломжийг олгосон эгч нартаа баярлалаа.
Opmerkingen