top of page

АНУ-ын Нийгмийн Тухай Түргэвчилсэн Хичээл: (4-р Хэсэг)

2020 оны 4-р сарын 18


US Civic Lessons 101

(Acуулт/Хариулт 32-47)

Сайхан амарцгааж байна уу?


Энэ 7 хоногт бид АНУ-ын ЗАСАГЛАЛ бүлгийн Төрийн Тогтолцоотой холбоотой сүүлийн 16 асуултуудыг нэг мөсөн орууллаа.


Юуны өмнө бидэнд урмын үг мэссэжээр илгээсэн хүн бүрт баярласнаа илэрхийлье! Талархлын хажуугаар 7 хоногт илүү олон асуулт/хариулт оруулна уу гэсэн олон хүсэлт хүлээн авлаа. Иймд бид дараагийн 7 хоногоос эхлэн өөрсдийн боломжийн хирээр 10-20 асуулт оруулахыг хичээнээ :-)


Дараагийн 7 хоногийн хичээлээр доорх асуулт/хариултуудыг та бүхэнтэй хуваалцахаар бэлдлээ. Үүнд:

АНУ-ын иргэний эрх үүргүүд (48-57); Америкийн Түүх: Колончлолын Үе ба Тусгаар Тогтнол (58-67):


❗️Тодруулга❗️

* АНУ-ын Департамент нь манайхаар Яам; "Secretary" буюу Төрийн Нарийн бичгийн дарга нь Сайдтай дүйцэх албан тушаал юм.

* "Department of Interior" нь Холбооны Газар Нутаг, Байгалийн Нөөцийн асуудал хариуцсан Яам юм. Дотоод Хэргийн Яам биш :-)

* "Department of State" нь Гадаад Явдлын Яам.


САНАМЖ АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Газраас зарим асуултад хэд хэдэн янзын хариу бичсэн бөгөөд бүгд зөв хариултууд гэдгийг сануулая. Өөрөөр хэлбэл энэ тэст нь буруу, зөв олон хариултаас нэг зөв/буруу хариултыг сонгодог тэст биш. Жишээ нь: 1,6-р асуултуудын хариуг харцгаая:


6) Үндсэн хуулийн 1-р нэмэлтэнд тунхагласан хүний эрхүүдээс нэг эрх буюу эрх чөлөөг нэрлэнэ үү? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, зөвхөн НЭГ хариултыг л сонгон нэрлэнэ.) * Үг хэлэх * Шашин шүтэх * Эвлэлдэн нэгдэх * Хэвлэн мэдээлэх * Засгийн газарт өргөдөл өргөн барих


1) Үндсэн хууль ямар үүрэгтэй вэ? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, БҮХ хариултыг нэрлэнэ. Учир нь "нэг үүрэг"-ийг гэж тусгайлан асуугаагүй) * Засгийн Газрыг эмхлэн байгуулах * Засгийн Газрын эрх үүрэг, хэм хэмжээг тогтоох * Америк хүний суурь эрхийг хамгаалах


За ингээд эхэлцгээе! Бүгдэд нь амжилт :-)

25 views0 comments

Comments


bottom of page