top of page

АНУ-ын Нийгмийн Тухай Түргэвчилсэн Хичээл: (1-р Хэсэг)

Updated: Sep 24, 2021

US Civic Lessons 101

(Acуулт/Хариулт 1-10)

Нийтээр хөл хорионы дэглэм тогтоосон энэ цаг хормыг зөв,үр ашигтай өнгөрүүлэхэд тань өчүүхэн ч гэсэн дэмжлэг болох үүднээс "АНУ-ын ИРГЭНШЛИЙН ТЭСТИЙН 100 АСУУЛТ, ХАРИУЛТ"-аас та бүхэндээ орчуулан хүргэхээр бэлтгэлээ. Нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй эдгээр урт өдрүүдийг Америкийн түүх, соёл, нийгмийн талаарх мэдлэгээ тэлэх, Англи хэлээ сайжруулах боломж болгон ашиглахыг таньд санал болгож байна.


Бид 7 хоногийн Бямба гариг бүр 10 асуулт/хариултыг англи тайлбар тэкстийн хамт та бүхэнд хүргэх болно. За ингээд эхний 10 асуулт/хариултаа хүлээн авна уу.


Яагаад энэ товхимолыг ашиглах болсон бэ?


1. Энэ товхимолыг АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанаас шинээр ирж буй цагаачид болон АНУ-ын иргэн болох хүсэлтэй байнгын оршин суугчдад зориулан бэлтгэсэн.

2. Энэ товхимол нь хоёр дахь хэл - англиар уншиж буй таньд тусгайлан зориулж АНУ-ын 200 гаруй жилийн түүхийн чухал он цагуудыг их энгийн хэллэгээр цэгцтэй хураангуйлсан.

3. АНУ-д улсад сурч, ажиллаж, амьдарч буй хүн бүхэн зайлшгүй мэдэх ёстой түүх, засаглал, иргэний эрх үүргийн талаар товч мэдээлэл багтсан.

4. Англи хэл сурч буй оюутан залуучуудад унших дадлага, үгийн баялагаа сайжруулахад дөхөмтэй.


САНАМЖ АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Газраас зарим асуултад хэд хэдэн янзын хариу бичсэн бөгөөд бүгд зөв хариултууд гэдгийг сануулая. Өөрөөр хэлбэл энэ тэст нь буруу, зөв олон хариултаас нэг зөв/буруу хариултыг сонгодог тэст биш. Жишээ нь: 1,6-р асуултуудын хариуг харцгаая:


6) Үндсэн хуулийн 1-р нэмэлтэнд тунхагласан хүний эрхүүдээс нэг эрх буюу эрх чөлөөг нэрлэнэ үү? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, зөвхөн НЭГ хариултыг л сонгон нэрлэнэ.) * Үг хэлэх * Шашин шүтэх * Эвлэлдэн нэгдэх * Хэвлэн мэдээлэх * Засгийн газарт өргөдөл өргөн барих


1) Үндсэн хууль ямар үүрэгтэй вэ? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, БҮХ хариултыг нэрлэнэ. Учир нь "нэг үүрэг"-ийг гэж тусгайлан асуугаагүй) * Засгийн Газрыг эмхлэн байгуулах * Засгийн Газрын эрх үүрэг, хэм хэмжээг тогтоох * Америк хүний суурь эрхийг хамгаалах


За ингээд эхэлцгээе! Бүгдэд нь амжилт :-)

55 views0 comments

Comments


bottom of page