top of page

АНУ-ын Конгрессын Ордноор Аялаарай!

Updated: Jan 19, 2021


Хэрвээ та Вашингтон Д.С хотод ажлаар эсвэл аялалаар явж байгаа бол Америкийн ард түмэн, ардчилалын бэлэг тэмдэг болсон Конгрессийн Ордноор аялахыг урьж байна.


1793 оны 9-р сарын 18-ны өдөр АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон Конгрессын Ордны зүүн хойд талын өнцөгт анх шав тавьж, сүр жавхлантай тэмдэглэсэн гэдэг. Барилгын ажил 1826 онд дуусахаар төлөвлөж байсан боловч баруун бүс рүү нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо хурдацтай өссөнтэй холбогдуулан 1850-аад онд Хойд, Өмнөд Жигүүрт өргөтгөлийн ажил эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн АНУ-ын Конгрессын Ордон зөвхөн Америкийн ард түмний төдийгүй дэлхийн ард түмний төлөөлөл бүхий ардчилсан засаглалын бэлэг тэмдэг болж эхэлсэн билээ.


Ардчилал, эрх чөлөө, ил тод байдлын өлгий нутаг АНУ-руу жил бүр өсөн нэмэгдэх жуулчид, албаны хүмүүсийн аялалыг илүү дурсгалтай болгох, тэдний тав тухтай байдлыг хангах, Америкийн нээлттэй нийгэм, түүх соёл, урлагаа сурталчлах зорилгоор Конгрессын Ордны Зочдын Төв барих саналыг анх 1970-аад онд гаргасан байдаг. 1991 онд Зочдын Төв байгуулах төсөв, төлөвлөгөөг Конгрессоос баталсан боловч зураг төслийн өөрчлөлтүүд, аюулгүй байдлын шаардлагыг хангах үүднээс барилгын ажил 2002 оны 8 сараас албан ёсоор эхэлж 2008 оны 11 сард дууссан. Төслийн нийт өртөг нь 600 сая доллар. Конгрессын Ордонтой танилцах аялал бүх хүмүүст ҮНЭГҮЙ боловч аялахаасаа өмнө онлайнаар захиалга хийж, авсан цагаасаа наад зах нь 45 минутын өмнө ирэхийг зөвлөж байна. Цагаасаа өмнө ирсэн бол цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр сонирхох боломжтой. Аялал ойролцоогоор 1 цаг 30 минут үргэлжилнэ.


Дэлгэрэнгүйг доорх линкнээс уншина уу.

www.visitthecapitol.gov




20 views0 comments

Comments


bottom of page