top of page
Writer's pictureЦ. Сараа

АНУ-ын Зээлийн Хоршооны Давуу Талууд

2019 оны 9-р сарын 10

АНУ-ын Конгресс 1970 онд холбооны бие даасан агентлаг болох Үндэсний Зээлийн Холбооны Газрыг (National Credit Union Administration) үүсгэн байгуулахыг баталсан. Энэ агентлаг нь ЗГ-аас санхүүжилттэй даатгалд хамрагдсан зээлийн хоршоод болон (credit unions), тэдний үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үр дүнтэй бодлого, зохицуулалтаар хангах чиг үүрэгтэй.


Зээлийн хоршоо нь ашгийн бус санхүүгийн байгууллага учир хэрэглэгчдэд ээлтэй, уян хатан үйлчилгээ үзүүлдгээрээ жирийн банкнаас давуу талтай бөгөөд жирийн банктай харьцуулахад хадгаламжийн хүү өндөр, зээлийн хүү бага байдаг. Жишээ нь: 2019 оны 6-р сарын байдлаар, зээлийн хоршоодоос олгож буй 15 жилийн хугацаатай үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү дунджаар 3.63% байсан бол жирийн банкнуудын үндэсний хэмжээний дундаж ханш 3.84% байсан. Хавсралт зургаас харна уу. Үүнээс гадна, зээлийн хоршоод өөрсдийн хэрэглэгчиддээ зориулж орлогын татвар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өр хэрхэн барагдуулах, хуримтлал хэрхэн үүсгэх зэрэг санхүүгийн сэдвээр үнэгүй зөвлөгөө өгөх, сургалт явуулах, жилийн орлогын татварыг харьцангуй бага үнээр бодох, үнэгүй нотариатын үйлчилгээ, money order хэвлэх г.м. олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог.

Таньд үйлчилдэг зээлийн хоршоо CO-OP ATM Network-д нэгдсэн бол өөрт ойрхон зээлийн хоршооны ATM-ээс та аливаа хураамж төлөхгүйгээр гүйлгээ хийж болно. АНУ-ын 50 мужид CO-OP ATM Network сүлжээнд нэгдсэн хураамжгүй 30,000 гаруй ATM байдаг бөгөөд түүний 9,000 орчим нь дансандаа мөнгө нэмэх үйлчилгээтэй. Эдгээр АТМ нь 7-Eleven, Walgreens, Costo зэрэг жижиглэн худалдааны дэлгүүр, цэгүүдэд байрладаг. Түүнчлэн, хэрэглэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хэдэн зуун зээлийн хоршоод нэгдэн 5,000 орчим “CO-OP Shared Branch” буюу “хамтарсан салбар” ажиллуулдаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд нэгдсэн аль ч зээлийн хоршоонд очиж та бүрэн үйлчилгээ авах боломжтой. Гэхдээ бүх зээлийн хоршоод CO-OP АTM, CO-OP SHARED BRANCH сүлжээнд нэгдээгүй учир та өөрийнхөө сонгосон зээлийн хоршоог тухайн сүлжээнд нэгдсэн эсэхийг доорх холбоосноос харахыг зөвлөж байна: https://www.co-opfs.org/Solutions/Engage/CO-OP-ATM-Network

Зээлийн Хоршоо болон Үндэсний Зээлийн Холбооны Газар (National Credit Union Administration) –ны талаарх дэлгэрэнгүйг доорх холбоосноос авна уу.

Эх сурвалж: https://www.ncua.gov/about-ncua

7 views0 comments

Comments


bottom of page