АНУ-ын Шударга Хөдөлмөрийн Стандартын Тухай Хууль (Fair Labor Standard Act)-иар цалингийн доод хэмжээг нэг цагт $7.25 хэмээн тогтоосон байдаг.
👉 Мужууд өөрсдийн онцлог, оршин суугчдын худалдан авах чадвар, амьжиргааны зардалд тохируулан хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг тогтоохдоо Холбооны ЗГ-аас тогтоосон хэмжээнд нийцүүлэн ижил, өндөр эсвэл доогуур ч тогтоож болно.
👉 Та өөрийн муж эсвэл Холбооны ЗГ-аас тогтоосон цалингийн доод хэмжээний аль өндөр хэмжээг сонгон ажиллах эрхтэй. Өөрөөр хэлбэл, тухайн мужийн хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээ нь Холбооны ЗГ-аас тогтоосон хэмжээнээс доогуур бол, Холбооны ЗГ-ын тогтоосон доод хэмжээгээр цалинжих эрхтэй.
👉 Хэрэв тухайн муж хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг зохицуулсан хуульгүй бол Холбооны ЗГ-аас тогтоосон хэмжээг үндэслэн хөдөлмөрийн харилцааг зохицуулна.
❗"Тip" буюу "талархлын мөнгө" -өөр цалинждаг үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээ нь нэг цагт $2.13 хэмээн Холбооны ЗГ-аас тогтоосон байна. Гэхдээ ихэнх мужид энэ хэмжээ өндөр байдаг. Хэрэв, ажилласан цагийн хөлс дээр "талархлын мөнгө" нэмсэний дараа тухайн өдрийн цалин тогтоосон доод хэмжээнээнээс доогуур бол ажил олгогч нь уг зөрүүг тухайн ажилтанд нөхөн олгох ёстой. Дэлгэрэнгүйг доорх холбоосноос уншина уу: https://www.dol.gov/general/topic/wages/wagestips 👉 2020 оны 7-р сарын 1-ний байдлаар Вашингтон Д.С болон 29 мужуудад цалингийн доод хэмжээ нь Холбооны ЗГ-аас тогтоосон хэмжээнээс өндөр, 16 муж ижил хэмжээтэй байна. Харин АНУ-ын тусгай эзэмшлийн газар нутгийн нэг Puerto Rico болон 5 муж цалингийн доод хэмжээг зохицуулсан хуульгүй байна.
👉 Мужуудын цалингийн доод хэмжээг доорх холбоос руу орж үзнэ үү: https://www.dol.gov/agencies/whd/minimum-wage/state ⚠️ Оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх нөхцлүүд, тэдний цалингийн доод хэмжээ болон бусад түгээмэл асуултуудыг доорх холбоосноос уншина уу: https://www.dol.gov/agencies/whd/minimum-wage/faq ⚠️ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбогдсон санал, гомдлыг хэрхэн гаргах талаар доорх холбоосноос уншина уу: https://www.dol.gov/agencies/whd/state Эх сурвалж: dol.gov (АНУ-ын Хөдөлмөрийн Яам)
Comments