top of page

"Америкийн Сонгодог Уран Зохиол" (17-20-р зуун)

Updated: Sep 24, 2021


Сайн байцгаана уу, та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе!


Энэ 7 хоногоос эхлэн бид "АМЕРИКИЙН ТҮҮХ, СОЁЛ" шинэ онлайн цувралыг нээж байгааг хүлээн авна уу. Энэ цуврал нь өмнө нь явуулсан "АНУ-ын Нийгмийн Тухай Түргэвчилсэн Хичээл: Иргэншлийн Тэстийн 100 Асуулт"; "Хэлтэй Бол Хөлтэй: 100+Хэвшмэл Хэллэг" цувралуудын үргэлжлэл бөгөөд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой юм.


"АМЕРИКИЙН ТҮҮХ, СОЁЛ" онлайн цувралаа бид "Америкийн Сонгодог Уран Зохиол" булангаар эхлэхээр шийдсэн нь учиртай. Тухайн үндэстэн, ард түмний түүх соёлыг утга уран зохиолгүйгээр дүрслэхийн аргагүй. Тус улсын ёс заншил, үндэсний онцлог, үнэт зүйлс, аж байдлын хэвшил, хэмнэлийг уран зохиолуудад хамгийн бодитоор тусгасан байдаг билээ. "Америкийн Сонгодог Уран Зохиол" булангийн зорилго нь 17-20-р зууны Америкийн уран зохиолын нэрт төлөөлөгчид, өнөөг хүртэл дэлхий нийтээр шимтэн уншсаар байгаа тэдний сонгодог бүтээлүүдийн товч танилцуулгыг та бүхэнд хүргэх юм.

Нобелийн шагнал хүртсэн түмэн сонгодог бүтээлүүдээс сорын сорыг шилж, олонд танилцуулах нь чадал сорьсон хүндхэн ажил учир бид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэнд хүсэлт тавьсаны дагуу энэхүү буланг хөтлөн явуулах болсонд туйлын баяртай байна.

Олны танил, нэрт сэтгүүлч Ө. Рагчаасүрэнгийн бичсэн сонгодог уран зургийн тухай эссэ нийтлэл, номнуудыг урлагийг шимтэн сонирхогчид ихээр таашаан, ард түмний соён гэгээрэлд томоохон хувь нэмэр оруулсан хэмээн өндрөөр үнэлдэг. Түүний хүүрнэл, өгүүлэмж нь их энгийн, товчхон атлаа сонгодог бүтээлийг тайлан унших сэтгэмж, гаргалгаа нь яах аргагүй сонгодог. Өмнө нь анзаараагүй, олж хараагүй дүрс, өнгийн нуугдмал утгыг дэндүү сонирхолтой тайлбарлаж уншигчдыг татах увдис нь гайхалтай.



128 views0 comments

Comments


bottom of page