"АМЕРИКИЙН СОНГОДОГ УРАН ЗОХИОЛ"- (Дугаар 5)

Updated: Sep 24, 2021

Уильям Фолкнер ба "Баавгай"

William Faulkner and "The Bear"


Аливаа үндэстэн, ард түмний түүх соёлыг утга уран зохиолгүйгээр дүрслэхийн аргагүй. Тус улсын ёс заншил, үндэсний онцлог, үнэт зүйлс, аж байдлын хэвшил, хэмнэлийг уран зохиолуудад хамгийн бодитоор тусгасан байдаг билээ.


Бид "АМЕРИКИЙН ТҮҮХ, СОЁЛ" булангаараа явуулсан "АНУ-ын Нийгмийн Тухай Түргэвчилсэн Хичээл: Иргэншлийн Тэстийн 100 Асуулт"; "Хэлтэй Бол Хөлтэй: 100+Хэвшмэл Хэллэг" цувралуудынхаа үргэлжлэл болгон "Америкийн Сонгодог Уран Зохиол" шинэ онлайн цувралыг 6-р сарын 22-нд эхэлсэн билээ. Энэхүү цувралаар 17-20-р зууны Америкийн уран зохиолын нэрт төлөөлөгчид, өнөөг хүртэл дэлхий нийтээр шимтэн уншсаар байгаа тэдний сонгодог бүтээлүүдийн товч танилцуулгыг та бүхэнд хүргэх юм.


Нобелийн шагнал хүртсэн түмэн сонгодог бүтээлүүдээс сорын сорыг шилж, олонд танилцуулах нь чадал сорьсон хүндхэн ажил учир бид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэнд хүсэлт тавьсаны дагуу энэхүү буланг хөтлөн явуулж байгаа юм.