top of page
Writer's pictureӨ. Батсайхан

Америкийн коллеж, их сургуулийн ялгаа

Америкт зонхилох дөрвөн төрлийн их дээд сургууль, коллеж байдаг:


1. Community College

2 жилийн сургалттай. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх эсвэл их, дээд сургуулийн 3-р курсэд орох оюутныг бэлтгэдэг. Associate degree гэдэг эрдмийн цол олгоно. 2 жил сургаад мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг гэдэг утгаараа манай МСҮТ-тэй төстэй боловч төгссөн оюутнууд нь их, дээд сургуулийн 3-р курсэд шууд орох эрхтэй болдгоороо ялгаатай. Гол төлөв улсын санхүүжилттэй байдаг.


2. Liberal Art College

Дөрвөн жилийн сургалттай. Зөвхөн бакалаврын эрдмийн зэрэг олгодог. Ихэнх тохиолдолд хувийн коллежүүд байдаг. Ер нь бол коллеж гэвэл бакалавраас доош эрдмийн зэрэг олгодог сургуулийг хэлдэг.


Америкийн их сургуулиудын эрэмбийг үзэхэд National University-үүдийн эрэмбэ/rank гарч ирдэг. Хэрэв таны хайж буй сургууль олдохгүй бол бүсийн сургууль байх нь ээ гэж ойлгоод бүсийн эрэмбийг шалгах ёстой.

3. Institute

Ямар нэг чиглэлээр дагнан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг институт гэдэг. Бакалавр, магистер, докторын сургалт явуулдаг. Хувийн болоод улсын гэж хоёр хуваагддаг. Үүнд Massachusetts Institute of Technology, California Institute of Technology, Georgia Institute of Technology, Rensselaer Polytechnic Institute гэх мэтээр олон сургуулиудыг оруулж болно.


4. University

Бүхий л чиглэлээр эрдмийн зэрэг олгож, судалгаа шинжилгээний ажил хийдэг байгууллагыг university гэдэг. University нь улсын (public), хувийн (private) гэж хоёр ангилагддаг. Улсын сургуулиуд нь дотроо үндэсний (National), бүсийн (regional) гэж хоёр хуваагдана. Regional буюу бүсийн их сургуулиуд дийлэнхдээ бакалаврын сургалт явуулдаг бөгөөд зарим чиглэлээр магистер, докторын сургалтуудыг ч явуулдаг. Regional university-үүдийг Хойд (North), Урд (South), Баруун дунд (Midwest), Баруун (West) гэсэн 4 бүсэд хуваадаг.


68 views0 comments

Comentarios


bottom of page