top of page

Америкийн Баярын Өдрүүд: Колумбын Өдөр

Updated: Jan 19, 2021



АНУ-д жил бүрийн 10 сарын 12-ны өдрийг Колумбын Өдөр хэмээн тэмдэглэхээр анх тогтсон боловч 1971 оноос эхлэн 10-р сарын хоёр дахь Даваа гаригийг олон нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.


Энэ өдөр 1492 онд Христофер Колумб Америк тивд анх газардсан ѳдрийг дурсан тэмдэглэж буй баярын ѳдѳр юм. Эрт дээр 18 дугаар зууны үеэс энэ ѳдрийг албан бусаар тэмдэглэж ирсэн боловч 1937 он хүртэл Холбооны албан ёсны баяр болж чадаагүй байжээ. Энэхүү баярын өдөр олон хүмүүс Колумбын амжилтыг тэмдэглэхээс гадна, Итали гаралтай Америкчуудын бахархалын ѳдѳр хэмээн үздэг. Гэвч түүхийн явцад Колумбын Өдөр төдийгүй энэ тэмдэглэлт өдрийн гол эзэн Христофер Колумбын талаарх түүх 1970 оноос хойш эргэлзээ, маргааныг дагуулж ирсэн билээ.

АНУ-д Колумбын Өдрийг тэмдэглэх болсон товч түүхээс:

Колумб Америк тивд анх хѳл тавьсаны 300 жилийн ойг тохиолдуулан 1792 онд анх удаа Колумбын Өдрийг Нью Йорк хотноо тэмдэглэн өнгөрүүлжээ. Колумбын тѳрсѳн газар, түүний шашин шүтлэг нь Итали гаралтай болон Католог шашинтай америкчуудын бахархал байсан учраас олон газруудад түүний дурсгалд зориулан шашны ёслол, жагсаал зэргийг зохион байгуулж эхэлсэн байна.1892 онд, Ерѳнхийлѳгч Бенжамин Харрисон, Колумбын усан онгоц эх газарт хүрсний 400 жилийн ойг баяр бахархалтайгаар тэмдэглэхийг Америкчуудад албан ёсоор уриалжээ. Улмаар 1937 онд, Ерѳнхийлѳгч Франклин Рузвельт Колумбын ѳдрийг бүх нийтийн баярын ѳдѳр болгон зарласан байна.

Колумбын ѳдрийн тухай маргаантай асуудлууд:

19 дүгээр зууны үед АНУ дахь цагаачдын эсрэг бүлгийнхэн энэ ѳдрийг католог шашны баяр хэмээн үзэн эсэргүүцэж байсан бөгөөд шинэ жарны түүхэнд, Америкийн уугуул иргэд Индианчууд мөн эсэргүүцэн жагсаал цуглаан хийдэг байжээ. Учир нь Америк тивийг нээсэн явдал нь сайн үр дүн авчраагүй харин Америк тивд колончлолыг эхлүүлсэн бөгөөд Атлантыг дамнасан боолын худалдааг бий болгож, сая сая үхэл, ѳвчин зовлонг авчирсан хэмээн үздэг байна.

АНУ-ын зарим мужуудад Колумбын Өдрѳѳр Итали гаралтай Америкчуудын үндэсний бахархалын ѳдѳр болгон баярын жагсаал хийж, багт наадам зохион байгуулах зэрэг сүр дуулиантай тэмдэглэдэг бол зарим нутагт Америкийн уугуул иргэдийн дурсгалд зориулж Индианчуудын зан заншил, соёлыг сурталчилсан арга хэмжээ зохион тэмдэглэдэг байна. Колумбын анхны аялал, буруу таамаглалуудын талаарх сонирхолтой түүхийг доорх линкнээс уншина уу.

51 views0 comments

Comments


bottom of page