2019 оны 11-р сарын 11
АНУ-ын Ахмад Дайчдын Өдөр нь эх орон, ард түмний нийтлэг эрх ашиг, энх тайвны төлөө амь биеэ зориулсан цэргийн алба хаагчдын эх оронч үзлийг алдаршуулан хүндэтгэх өдөр юм.
1919 оны 6-р сарын 28-нд Франц улсын Версал хотын гадна орших Версалын Ордонд Холбоотнууд болон Германы төвийн хүчнийхэн “энх тайвны гэрээнд” гарын үсэг зурсанаар “Их дайн” буюу Дэлхийн 1-р дайн дуусгавар болсон. Үнэн хэрэгтээ Версалын Гэрээ хэрэгжихээс 7 сарын өмнө буюу 1918 оны 11-р сарын 11-ний өдрийн 11 цагт дайнд оролцогч талууд түр гал зогсоох эвлэрэлийн хэлцэл хийж дайны байдал намжсан гэдэг бөгөөд энэ өдрийг “дэлхийн дайныг зогсоосон"их дайн дууссан өдөр гэж үздэг байна.
1919 оны 11-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Вилсон жил бүрийн 11-р сарын 11-ний өдрийг “Дайны Гал Зогссон Өдөр” болгон тэмдэглэхийг албан ёсоор зарлан, парад зохион байгуулах, албан газрууд 11:00 цагт ажлаа эхлэх байдлаар тэмдэглэж байжээ. Энэ хугацаанд Дэлхийн 1-р дайнд голдуу оролцсон ахмад дайчдад орон даяар хүндэтгэл үзүүлж байв.
Хожим нь АНУ-ын газрын, тэнгисийн, агаарын цэргийн хүчийг хамгийн ихээр хөдөлгөсөн гэх Дэлхийн 2-р дайн, мөн Солонгосын иргэний дайны дараа буюу 1954 оны 6-р сарын 1-ний өдөр “Дайны Гал Зогссон Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1938 оны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу 1954 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн энэ өдрийг “Ахмад Дайчдын Өдөр” болгон тэмдэглэж бүх дайнд оролцсон цэргийн алба хаагчдыг хүндэтгэн нийтээрээ амрах баярын өдөр болсон байна.
Дэлгэрэнгүйг доорх холбоосноос уншина уу.
Эх сурвалж: https://www.va.gov/opa/vetsday/vetdayhistory.asp
Commenti