1968 онд АНУ-ын Конгрессоос баталсан "Дүрэмт Хувцастны Даваа Гаригын Тухай Хууль" (Uniform Monday Holiday Act) -иар Memorial Day буюу Амь Үрэгдэгсдийн Дурсгалын Өдрийг жил бүрийн 5-р сарын сүүлийн Даваа гаригт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон.
Түүхийн эхэн үед АНУ-ын иргэний дайнд амь үрэгдсэн дайчдад зориулж энэ өдрийг тэмдэглэж байжээ. 1971 онд дээрх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, бүх дайнд (дэлхийн 1, 2-р дайн, Вьетнамын дайн, Солонгосын дайн, Иран болон Афганистаны дайн) оролцон алтан амиа алдсан цэргийн албан хаагчид, дайчдыг дурсан санаж хүндэтгэл үзүүлэхээр болж, мөн энэ өдрийг Холбооны бүх нийтээр амрах баярын өдөр болгон тунхагласан байна.
Хэрхэн тэмдэглэдэг вэ?
Жил бүрийн хаврын сайхан өдөр 5-р сарын сүүлийн Даваа гаригт Америкчууд эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, тэдний гэрэлт хөшөөнд цэцэг өргөн, гэр бүлээрээ цуглаж ёслолын ажиллагаа, жагсаал цуглаанд оролцох зэргээр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Амь Үрэгдэгсдийн Дурсгалын Өдөр-ийн ёслолын арга хэмжээ орон нутгийн цагаар 15:00 цагт, дэлхийн 1-р дайны тухай яруу найргаар эхэлдэг. Зарим хүмүүс улаан намуу цэцгийн хэлхээ зүүж амь үрэгдэгсдийг дурсан буйгаа илэрхийлдэг.
Ёслолын жагсаалыг цэргийн албаны хүмүүс, ахмад дайчид, байгууллагуудаас зохион байгуулдаг бөгөөд томоохон нь Вашингтон ДС, Чикаго болон Нью Йорк хотуудад болдог.
Мөн энэ өдрийг зуны улиралын эхний өдөр хэмээн албан бусаар тооцсоор ирсэн.
Хаана анх тэмдэглэж эхэлсэн бэ?
Энэ өдрийг иргэний дайны дараах жилүүдээс эхлэн Decoration Day буюу Чимэглэлийн Өдөр (амь үрэгдсэн цэрэг эрсийн булшийг янзлан цэцгээр гоёдог бас залбирал уншдаг байсан учир) гэж нэрлэдэг байжээ.
Яг хаана анх удаа тэмдэглэж эхэлсэн талаар эх сурвалжид өөр өөрөөр тэмдэглэсэн байдаг. Зарим газруудад хэсэг бүлэг хүмүүс бие даан нэгдэж дурсгалын өдрийг санаачлан эхлүүлсэн гэж үздэг байхад зарим нэг баримт дээр Өмнөд Каролина мужийн Чарлестон хотод 1865 онд Конфедерацийн арми бууж өгсөнөөс хойш сар ч болоогүй байхад боолчлолоос чөлөөлөгдсөн хэсэг хүмүүс Амь Үрэгдэгсдийн Дурсгалын Өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг анх зохион байгуулсан гэж өгүүлсэн байдаг. Мөн 1866 оны 5-р сарын 5 нд Нью Йорк мужийн Вотерлүү хотод, иргэд оршин суугчид өргөнөөр оролцсон арга хэмжээ зохион байгуулж дайчдын хөшөөнд цэцэг өргөж, тугаар чимэглэж энэ үйл ажиллагааг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж анх удаа энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байсан байна.
Гэсэн хэдий ч, 1966 онд Холбооны Засгийн Газраас Амь Үрэгдэгсдийн Дурсгалын Өдөр нь Нью Йорк мужийн Вотерлүү (Waterloo) хотoд анх "мэндэлсэн" хэмээн тунхагласан байдаг.
Эх сурвалж:
https://www.history.com/topi…/holidays/memorial-day-history…
Comments