top of page

Tutorials

STEM Tutorials

STEM Tutorials

Credits: STEM Scholarship recipients

Special thanks to Mr. Alexander Finch, our STEM program supporter who created 3-part "Scratch" series during the stay-at-home quarantine due to the COVID-19 pandemic.  

"АЛЕКСТАЙ ХАМТ КОДЛОЁ!" цуврал нь Scratch онлайн программыг ашиглан компьютерийн тоглоом кодлож сурах анхан болон дунд шатны хичээлүүдийг хамрах бөгөөд 10-аас дээш насныханд зориулагдсан болно.

 

"SCRATCH" гэж юу вэ? Scratch нь аливаа үйлдэл, тэдгээрийн дэс дараалал, логик утгыг сайтар тунгаасны үндсэн дээр үгэн блокуудыг хооронд нь холбон өрж, өөрийн хүссэн дүрс, тоглоомоо бүтээн амилуулдаг онлайн программчлалын хэл юм. Scratch-ийн ерөнхий концепци нь эвлүүлдэг LEGO тоглоомтой адил. Энэ программыг АНУ-д төдийгүй дэлхийн топ хувийн их сургуулиудыг тэргүүлдэг Массачуситсийн Технологийн Институт дахь судалгааны лаборатори болох Медиа Лаборатори (MIT Media Lab) зохион бүтээж, шинэчлэлийг тогтмол хийдэг.

 

SCRATCH-ыг хэрхэн ашиглах вэ? Доорх вэбхуудас руу орж онлайн платформ дээр үнэгүй бүртгүүлж, Scratch-ын ассаунт нээнэ. https://scratch.mit.edu/

 

SCRATCH-ийн ач холбогдол:

  • Хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, учир шалтгааныг системчлэн тайлах ур чадварыг хөгжүүлэх, аливаа асуудлыг шийдвэрлэх чухал стратегийг эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг.

  • Энэхүү онлайн платформ нь 8-16 насныханд зориулсан боловч үнэндээ бүх насны хүмүүст сонирхолтой бөгөөд ганцаараа төдийгүй бусадтай хамтран тоглоомын хэл бичих, зохиосон тоглоомоо онлайнаар хуваалцах, багаар хамтран ажиллах боломжтой юм.

  • Мэдээлэл, технологийн 21-р зуунд компьютерийн програм бичих, кодлохын ач холбогдлыг энд нурших нь илүүц бизээ.

 

Сонирхуулахад:

  • Scratch нь энэхүү программын таних тэмдэг болох Муурны нэр

  • Сар бүр 1 сая хэрэглэгч шинээр нэгддэг

  • Нийт хэрэглэгчдийн 45% нь эмэгтэй

  • Өдөрт 225 мянга гаруй богино түүх, тоглоом, анимэйшн төслүүд хийгддэг

  • Дэлхийн бараг бүх оронд 60 гаруй хэлээр ашиглаж байна

  • АНУ-д ерөнхий боловсролын сургуулиуд, номын сангууд,музейнүүдэд өргөнөөр хэрэглэдэг

  • ҮНЭГҮЙ

bottom of page